2021.10.22
Н.Учрал: Хуульд төрийн албан хаагчдыг ялгаварлан гадуурхсан, яаж хэмжих нь ойлгомжгүй заалтууд орсон байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.22\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Энэ хуулийн төсөлтэй танилцсан. Хуулийн техник талаасаа тус хууль шаардлага хангахгүй. Хууль ингэж лоозон, тунхгийн шинжтэй байж болохгүй. Бас Төрийн албаны хуулиар дураараа оролдож болохгүй ээ. Ё.Баатарбилэг гишүүний санаачилж байгаа хууль энэ хуулиас концепц нь өөр учраас нэгдэж явах боломжгүй. Г.Тэмүүлэн гишүүн нарын санаачилж байгаа хууль бол улс төрийн албан тушаалтанд тодорхой шаардлага тавьж байгаа юм байна. Аливаа гаж зуршилгүй,зан төлөвийн дутагдалгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Жишээ нь гаж зуршилгүй гэдэг нь гар хөлөө оролддог, нүүр амаа мааждаг, зогсож чаддаггүй ийм онцлогтой хүмүүс байна. Хамрын тамхи татдаг чинь хүртэл гаж зуршилд орох гээд байгаа юм.
Сүүлдээ зан төлөвийн дутагдалгүй байна гэж байна. Яаж хүний эрх дээдэлж, шударга ёсыг эрхэмлэдэг байх вэ? Сүүлдээ энэ нь буруу жишиг болно. төрийн албан хаагчид тавьдаг сануулах арга хэмжээг яагаад авах гээд байгаа юм бэ? Аж хэмжих нь тодорхойгүй ийм хууль гаргавал төрийн жирийн албан хаагчдыг хэлмэгдүүлнэ шүү. Сүүлдээ завхрал болно. Манай Архангай аймгаас сонгогдсон 3 гишүүн нэгдээд хууль оруулж ирж болох уу? Улс төрийн албан тушаалтанд тавьж байгаа шаардлага дээрээ зарим албан тушаалтанд хамаарахгүй гэсэн байна. Ингэж болохгүй. Энэ хуулийг эргэж хараад засаж, сайжруулах хэрэгтэй гэж харж байна.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn