УИХ-н чуулганы өнөөдрийн \2022.11.10\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжиж байгаа. Энэ асуудал бол амьдралаас урган гарч ирсэн. Орон нутгаар явж байх үед төрийн захиргаа, үйлчилгээний алба хаагчид болон бүх хүмүүс цалин хөлс амьдралд нь хүрэлцэхгүй байгаа талаар хэлдэг. Уг нь 2023 оны УИХ-ын төсвийг дагаж орж ирж байгаа хууль тогтоомж дотор энэ асуудал ороод мөн ирэх оны улсын төсөвт шийдвэрлэж буй асуудал орсон бол илүү цаг хожих боломжтой байлаа.
Өнөөдрөөс хойш хууль батлагдсаны дараа жил 3 сар орчим хүлээлттэй болчихоод байгаа юм. Энэ хооронд хууль батлах харилцаа, бодит шийдлээ хүлээх нөхцөл байдал үүсэж байна. Үүн дээр УИХ зориг, шийдэл гаргаад асуудлаа шийдчихсэн бол амьдралд нийцэх байлаа.
Зарим гишүүдийн үгэнд дурдсан хөдөө орон нутгийнхны ялангуяа аймаг чинь хөдөө орон нутагтаа орно шүү дээ. Аймгийн төвийн сумдыг, адилхан сумын статустай сумыг сумдаас хасах дээрээс нь Улаанбаатар хотоос 130-140 км цаана байгаа орон зайн хувьд алслагдмал дүүргүүд орохгүй орхигдсон байсан. Энэ асуудал бодитой бүгд орсон уу?
Төрийн үйлчилгээнийхний асуудлыг яахаар болж байна вэ? Өнгөрсөн жилээс хойш олон удаа төрийн захиргаа, ТЭҮ-ий асуудал яригдаж ирсэн. 2023 оны төсөвт энэ асуудал шийдэгдэнэ гээд хэлээд яваад байсан. Гэтэл яг одоо төсөв хэлэлцэх энэ үеэр хасаад оруулаад ирсэн. Зарим гишүүд мэдрэмжтэй хандаж зэрэгцүүлээд төсөл өргөн барьсан.