2019.10.17

Ж.Энхбаяр: Үрэлгэн зарлагыг багасгахын тулд реформ хийх хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы /2019.10.17/ өнөөдрийн нэгдсэн хуралдаан 11 цаг 02 минутад эхэлж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 17 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулах асуудлыг уг төсөлд тусгажээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Үрэлгэн төсөв төрийн байгууллагуудын задгай байдал хэрээс хэтэрч байна. Давхардсан орон тоонууд, давхардсан чиг үүргүүд, зардлаа дийлэхгүй олон барилга байгууламж дийлдэхгүй. Монгол Улсын төсөв ханалаа. Эдийн засгийн хэмжээ 10 гаруй тэрбум долларт 10 жил эргэлдлээ.

Гэтэл урсгал зардал тасралтгүй нэмэгдсээр алдагдлаа нөхөхийн тулд гадаад дотоод зээлээр Монгол улсынхаа өрийн нэмэгдүүлж ирсэн. Шадар сайдын эрх мэдлийг хөгжлийн бодлого буюу  эдийн засгийн асуудал дээр төвлөрүүлээд Сангийн яам нь мөнгөний бодлого санхүү хяналтаа тавина биз. Үрэлгэн зарлагыг багасгахын тулд реформ хийх хэрэгтэй.