2020.01.23

Ц.Гарамжав: Геологийн алба байгуулах олон талын хэрэгцээ байгаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.23/ хуралдаанаар,Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг 2020.01.08 өдөр өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Үндэсний геологийн алба байгуулах талаар олон жил ярьж ирсэн. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны чиглэлийг харахаар төлөвлөгөө бүртгэсэн гүйцэтгэл хянасан бүртгэлийн чиглэлтэй ажиллаж байгаа агентлаг.

Уул уурхайн яам сүүлийн 30 жилийн турш эдийн засаг ашиг орлого санхүү мөнгөний үйл ажиллагааг дэмжсэн өрөөсгөл үйл ажиллагаанд автсан. Геологийн алба байгуулагдсанаар Монгол улс ямар эрдэс баялагтай юм бэ? Тэр нь хаагуур хаагуур тархсан юм, хэдэн хувийн нөөцтэй байгаад байна гээд маш олон төлөвлөлт энэ Геологийн албан дээр хийгдэх ёстой.

Геологи уул уурхайн яамны нэлээн том аппарат орж ирж хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой байсан. Хангалтгүй оролцож байна. Геологийн алба байгуулагсанаар Монгол Улс ямар эрдэс баялаг ашигт матлмалын нөөцтэй, хаагуур тархсан юм бэ. Дэлхийд байдаг минерал эрдэс бодис Монголд хэр байна вэ, хамгаалалтад авах тулгамдсан, нөөц нь шавхагдсан ямар эрдэс баялаг байна вэ гэдгийг анхаарах ёстой. Уул уурхайн ашиглалт талдаа голчлоод явсан. Нөөц баялаг тодорхой бус байгаа. Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй алба байгуулагдах вэ? Боловсон хүчин хангалттай бэлтгэгдсэн. Ийм чухал асуудал хэлэлцэж байхад салбар яамныхан маш хариуцлагагүй хандаж, УИХ-ыг үл тоож байна.