Ж.Энхбаяр: Энэ олон малыг эрүүлжүүлэхгүйгээр бид цааш явахгүй
Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын нэрийг Мал эмнэлгийн ерөнхий газар болгон өөрчлөхтэй холбогдуулан боловсруулсан “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
Стандартад нийцсэн Үндэсний мал, амьтны эмнэлгийн тогтолцоотой болохгүй бол Монгол улс дэлхийн зах зээл дээр өрсөлдөхгүй гэдэг нь улам ойлгомжтой болж байна. Энэ орж ирж байгаа зүйл бол шинэ зүйл биш л дээ. 1990 оноос өмнө бидний хийж байсан чадаж байсан зүйл. Тиймээс үүнийг сэргээх шаардлагатай. Өнөөдөр энэ олон малыг эрүүлжүүлэхгүйгээр бид цааш явахгүй.
Эрс шийдэмгий, нилээд хөрөнгө мөнгө хаяж байж богино хугацаанд үр дүнд хүрнэ. Зөөлөн буюу аргацаасан байдлаар энэ ажил явахгүй.
Мал эрүүл болохгүй бол хүнс эрүүл болохгүй, хөнгөн хүнсний үйлдвэрлэл чинь түүхий эдээр хангагдахгүй. Үндсэндээ бид чинь улсаараа бараг карантинд орох шахаж байна шүү дээ. Энэ жил бараг 10 аймагт зэрэг шүлхий гарсан, олон сумдад дамжиж тархсан.