2022.05.12
Ж.Сүхбаатар: Хөтөлийн цемент шохой компанийг хэдэн төгрөгийн өртэй төр хүлээж авсан бэ?
УИХ-ын чуулганы /2022.05.12/-ны өдрийн хуралдаанаар Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Энэ маргаантай асуудал учраас ҮХ-ийг зөрчих вий. Хөтөл ямар өр ширтэй болсон бэ. УИХ өөрийн гаргасан шийдвэрээ яаж үндэслэлтэй болгох вэ. Хангалттай бүрэлдэхүүнтэй байна уу. Энэ асуудлыг хэлэлцэх эсэхийн дэмжих тал дээр ирц хүрэх үү. Маргаангүй байх үүднээс ирц бүрдэлтэй байхад үргэлжлүүлсэн дээрээ гэсэн саналтай байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn