Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2022.05.12/-ны өдрийн хуралдаанаар Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцууллаа.
Тэрбээр, “2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Энэ тогтоолын дагуу 20 гаруй төрийн өмчит компанийг хувьчлах шийдвэр гарсны дотор Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өртэй нь хувьчлах заалт орсон. Төрийн өмчийн хорооноос тус үйлдвэрийг 2011 онд 10 жилийн хугацаатай концессын гэрээгээр “Бейсмент” гэдэг компанид шилжүүлсэн. 2021 онд гэрээний хугацаа дуусах байсан ч 2015 онд өртэй нь хувьчлах шийдвэр гарсан. Энэ бол Концессын хуулийг зөрчсөн үйлдэл болсон.
“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ийн “4.17.”Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах” гэснийг хасах саналыг Улсын Их Хуралд оруулж байна.” гэлээ
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn