Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
"Санхүүгийн зах зээлийн гол нэг хэсэг бол даатгал. Худалдан авах ажиллагаанд даатгалын оновчтой тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.
Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дотроо байна гэдэг бол маш зөв. Улсын төсвийн хөрөнгөөр бараа материал худалдан аваад бүртгэхдээ төрийн өмчид бүртгэгддэг. Энэ утгаараа худалдан авах ажиллагааны газар төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дотор байхад юу нь болохгүй байгаа юм бэ? Яагаад Ерөнхий сайдын дэргэд байгуулах гээд банйа вэ? Тендерийн маргаан яриад суух завтай хүн үү?
Хууль нь 2005 онд батлагдаад 24 удаа өөрчилсөн. нэгл гольдролдоо орж чадахгүй байна. 2019 оны улсын төсвөөр бараа материал худалдан аваад хийгдсэн ажлууд хэдэн хувьтай явж байна вэ?"