2019.10.17

Б.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайдын харьяаны агентлагтай байхыг дэмжиж байна

Улсын Их Хурлын чуулганы /2019.10.17/ өнөөдрийн нэгдсэн хуралдаан 11 цаг 02 минутад эхэлж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 17 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулах асуудлыг уг төсөлд тусгажээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Энэ зарчмын зөрүүтэй саналыг дэмжихгүй байна. Ерөнхий сайдын эрх мэдэлд байсан нь зөв гэж үзэж байна. Улс орон ч бай гэр бүл ч бай олсон жаахан юм аа нэг гарт байлгаж зөв зүйтэй зарцуулах хэрэгтэй. Гадаадын зээл тусламжаар хийсэн юмны чанар байдал бол үнэхээр хангалтгүй. Энэ дээр жаахан эргэлт гарах байх гэж бодож байна.