Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:
"Өнгөрсөн онд нилээн нухацтай ярьсан. Тендерийн хуульд Засгийн газар нэмэлт өргөн барьсан. Хамтатган хэлэлцээд өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд маргаан дагуулдаг энэ асуудлыг шийдвэрлэх бие даасан агентлаг байх нь зүйтэй гэж үзсэн. Ингэж байж цэгцэлж авна.
Жишээ нь: Төрөөс бизнес эрхлэгчидээ дэмжих нь төрийн худалдан авалт юм. Үе үеийн засгийн газрууд журам батлагддаг. Тендер хариуцсан нөхдийг үүрэгжүүлдэг ч ажил болдоггүй байсан. Бид дотооддоо стандартын үйлдвэрлэлийг дэмжин дотоодын худалдан авалт хийх ёстой. Энэ Засгийн газрын сайн журам хэрэгжиж байна. Яамдын дарга нар тусдаа явуулахгүй нэгтгэн зангидаж байгаа нь сай тал юм.
Тендер шалгаруулах эрхийг хөдөө шилжүүлсэн сүүлийн 2 жилээс харахад орон нутгийн ААН оролцдог бол сэтгэлтэй сайн хийж байгаа нь ажиглагдсан. Зайлшгүй ажлыг энд шалгаруулаад орон нутагт хийж болохыг орон нутгийн байгууллага нь шалгаруулах зохицуулалт бий юу?
Хуулийг нэн даруй батлах шаардлага байгаа учраас эхний хэлэлцүүлгээр батлах нь зүйтэй."