2017.10.19
Н.Учрал: Хот байгуулалтын асуудал дээр таны эрх мэдэл дутна шүү
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай
Барилга, хот байгуулалтын сайдаар Х.Баделханыг томилох эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал түүнээс асуулт асуулаа
2008 онд батлагдсан ХОт байгуулалтын тухай хуулиар хот байгуулалтыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ямар чиг үүрэгтэйг зааж өгсөн. дээр нь нийслэл, аймгийн засаг даргын бүрэн эрх нь энэ хуульд байгаа.
Ингээд аваад үзэхээр сайдын эрх мэдэл хуулиар хавчигдчихсан байна. Өөрөөр хэлбэл нийслэл, аймгийн засаг дарга нар гол эрх мэдлийг хэрэгжүүлж байна. Ядаж хот байгуулалтын үйл ажиллагаа, газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих чиг үүргээ хүртэл энэ хуулиар алдчихсан.
Нэг талаараа үзэмжийн асуудал болчхоод байна. Заавал нийслэлийн газрын алба, ерөнхий Архитектуртай хамтарч ажиллаа хийх, түүний ажилд хяналт тавих ажлаа зохион байгуулж, хууль руу орж ажиллахгүй бол таны эрх мэдлийг ингээд хуульчилчихсан учраас хот байгуулалтын асуудал дээр танд тодорхой эрх мэдэл байхгүй байгаа шүү. Үүнд анхаараарай.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2018
10.05
2017
10.20
2017
10.19