УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2017.10.18

Д.Оюунхорол: Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ГХЯ нягт хамтран ажиллах ёстой юм

ГХЯ-ны сайдад томилуулах асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж санал хэлж  байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Д.Цогтбаатар сайдыг дэмжиж байна. Нэгдүгээрт би таныг “Монгол Улсын хүрэн эдийн засгийг өөрчлөх нь тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал байгаа тийм учраас энэ бодлогыг хөгжүүлэхэд ГХЯ онцгой анхаарч ажиллах ёстой. Визны асуудал нэгдүгээрт байдаг.

Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо маш их нэмэгдэж байна. 2016 онд гарсан Лондпланет гэх сэтгүүлд Монгол улсад сонирхож ирэх жуулчидын тоо эхний 7д орсон энэ бол амжилт юм. Тийм болохоор жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлыг хангах, хүнд суртлыг нь багасгах, үйлчилгээгээ жоохон шуурхай болгомоор байна. Энэ асуудал дээр гадна дотныхны ярьж байдаг асуудал бол визний асуудал үүнд анхаарч, шийдвэр гаргаарай. 

Монголын аялал жуулчлалын салбар зөвхөн хувийн хэвшлийн ААН-ийнхээ нуруун дээр үүрэгдэж байна. Тиймээс төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй. Хил орчмын аялал жуулчлалыг онцгойлон анхаараасай гэж хүсч байна.

Хоёрдугаарт уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхийн даяар яригдаж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа учраас гадаадын олон төсөл хөтөлбөрт хамрагдах ажил, байгаль орчны сэдвийг төрийн айлчлалд оруулах ажлыг хиймээр байна. Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг иргэд илүү өртөмтгий байна” гэв.