2019.01.12

Л.Элдэв-Очир: Бэлчээрийн хуулийг улс төрөөс эмээлгүй оруулж ирээрэй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир

Бэлчээрийн тухай хууль 1994 оноос хойш гацаж байгаа хууль. Үе үеийн парламент улс төрийнхөө шийдлийг гаргаж чадахгүй байгаа. Ингэсээр яваад өнөөдөр бэлчээрийн байдал хүндэрсэн байна. Яам дээр хуулийн төсөл маш сайн боловсрогдсон маш сайн хуулийн төсөл байгаа, хувь гишүүд дээр ч төслүүд байгаа. Та энэ хуулийн төслийг элдэв улс төрөөс айлгүй энэ намрын чуулганаар оруулж ирээрэй. 

2018 онд баталсан баяжуулсан хүнсний тухай хуулийг хэрэгжилт дээр анхаараарай. Энэ хууль удахгүй хэрэгжиж эхэлнэ. Тиймээс бэлтгэл ажлыг сайтар хангаарай.