2017.10.19

Хувийн сургуулиудын хувьсах зардлыг төлбөрийн хэмжээнээс хамаарч олгоно

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдад томилох асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд сайдаар ажиллахадаа барьж ажиллах бодлого, байр суурийг нь тодруулан асуулт асууж байна.

О.Баасанхүү гишүүн асуулт асуулаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхаараач. Ялангуяа хараагүй иргэдэд үсэг заадаг ямар ч стандарт байдаггүй юм байна. Энэ Стандартыг хэзээ бий болгох вэ?

Багш нарын цалин нэмэхтэй холбоотой нэг гарц байна. Магадгүй төгс биш байх л даа.

Хувийн цэцэрлэг, сургуульд өгдөг хувьсах зардал жилд төсвөөс 42 тэрбум төгрөг байна.  Дээрээс нь 32 сарын цалин гэж тэтгэвэрт гарахдаа 10 сая төгрөг авдаг юм байна. Энэ нь ойролцоогоор 10 аад тэрбум төгрөг гарах юм шиг байна. Үүнийг цалин болгож нэмчихвэл ойролцоогоор 1,3 мянга болох юм байна лээ. 3 саяас дээш төлбөр авч байгаа дунд сургууль, сар тутам 350 аас дээш төлбөр авч байгаа цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг болчихвол яасан юм. Үүнд дээр санал нэгдэх үү? Танд цалинг нэмэх ямар арга байгаа вэ?

Ц.Цогзолмаа сайдад нэр дэвшигч хариуллаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал дээр цогц бодлого хэрэгтэй байгаа. Олон улсын жишигт нийцсэн суралцах орчныг бий болгох чиглэл дээр ажиллана. Асуудалд цогцоор хандана. ЕБС бол туршилтын хөтөлбөр байж болохгүй ээ. Үнэхээр сайн туршлагыг Монгол уламжлалтай хослуулан цаашид нутагшуулах асуудал дээр онцгойлон анхаарах ёстой. 

Багш нарын цалин дээр олон гарцууд байгаа гэж ойлгож байгаа. 

Улсын төсвийн нөхцөлөөс болж үндсэн цалин нэмэх байдлаар боломжгүй байгаа гэдэг нь ойлгомжтой байгаа. Тиймээс багшийн орлогыг нэмэгдүүлэх ямар боломж байна вэ? гэдгийг анхаарч. Урамшууллыг нэмэгдүүлэх байдлаар багш нарын орлогыг нэмэгдүүлэх боломж байна гэж харж байгаа. Нөгөө талаасаа хувийн сургуулиудын хувьсах зардлыг төлбөрийн хэмжээнээс хамаарч, уялдуулж олгох байдлыг судалж, журамлах шаардлагатай гэж харж байна.