Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар томилогдлоо
УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар
2017.10.19

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар томилогдлоо

УУХҮЯ-ны сайдаар  Д.Сумъяабазарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Гишүүдийн санал хураалт болж 89.6 хувийн саналаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар  Д.Сумъяабазарыг томиллоо.

Товч намтар:

Төгссөн сургууль, мэргэжил

1991 онд Нийслэлийн 77-р дунд сургууль
2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр

Ажилласан байдал

2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал
2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн
2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2009 Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
2013 ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх
2013 Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

Шагнал

1996 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
2006 онд Монгол улсын аварга цол
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

Гадаад хэл
Англи, Орос

Цахим шуудан
sumiyabazar@parliament.mn

Цахим хуудас
http://sumiyabazar.parliament.mn