Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг томиллоо
ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар
2017.10.18

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг томиллоо

УИХ-ын чуулганаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшиж буй Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэж гишүүд асуулт асууж санал хэлж байна.

Нэр дэвшигчид хандан УИХ-ын гишүүн Аюурсайхан, Д.Тогтохсүрэн, М.Билэгт, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ нар  саналаа хэлж үүний дараа санал хураалт явагдаж гишүүдийн 88,1 хувь Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын даргаар томилхыг дэмжлээ.

Төгссөн сургууль, мэргэжил

1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

Ажилласан байдал

1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2012 онд Гадаад харилцааны сайд
2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал

2004 онд “Санхүү Банкны тэргүүний ажилтан”
2006 онд “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”
2009 онд “Алтангадас” одон
2011 онд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”

Гадаад хэл: Англи, Орос

Цахим шуудан: zandanshatar@parliament.mn

Цахим хуудас: http://zandanshatar.parliament.mn