2019.02.02
Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Ханги мандал, Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын ажлыг хурдавчлуулаарай
ЭЗБХ-ны хуралдаан
Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох УИХ-ын тогтоолын төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
“Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай” Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан тоотод Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын; Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын; Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.
Дээрх сайдын албан тушаалд нэр дэвшигчдийг байнгын хорооны хурлаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
“Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Б.Энх-Амгалан гишүүнийг дэмжиж байна. Томоохон бүтээн байгуулалт, Зүүнбаян-Ханги мандал, Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг хурдавчлуулах тал дээр яаж ажиллах вэ? Энэ төмөр замын зураг төсөл дууссан. Бүтээн байгуулалтанд оролцох хүсэлтэй олон улсын компаниуд илэрхийлсэн. Энэ ажлыг та түргэвчлүүлэх хэрэгтэй байна. Дор хаяж 4 сараас шав тавьж ажлыг эхлүүлэх боломж байна уу?”
Түүний асуултанд Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хариуллаа.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2018
10.05
2017
10.20
2017
10.19