2021.01.29
Б.Бат-Эрдэнэ: Малчдын баялгийг ингэж авч болохгүй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна.
Гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Хэнтий аймгийг тойрсон 2-3 сумын 40 айлын ноолуурын 362 сая төгрөгний асуудал байна. Засгийн газар шийдвэр гаргаад ноолуур худалдаж авсан. Энэ асуудлыг яаж шийдэх вэ? Сайд өөрөөсөө түлхээд энэ асуудал шийдэгдэхгүй. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Малчдын баялгийг ингэж авч болохгүй. Олон ярсан асуудал хойшлогдоод байна.
Хуурамч шатахууны асуудал. Хүмүүсийн машин тэргийг их эвдэж байна.Энэ бас шийдэх асуудал.Боловсролын сайд Хүмүүнлэг боловсролыг дэмжих хуульд тулгуурлаж Боловсролын хууль дээр ажиллахдаа анхаараарай. Хэлмэгдүүлэлтийн асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Улсын мөнгөөр улсын өмчийг авсан луйврын хэрэг их байна. Энэ цагаан захтангуудын хэрэг дээр анхаарал хандуулах ёстой.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:
Малчдын ноолуурын асуудал дээр хүндрэл гарсан. Тодорхой хэмжээний мөнгөний асуудлыг шийдээд явж байна. Хуулийн дагуу Цагдаагийн байгууллагат хандсан. Нийслэлийн порокуроос хариу ирүүлсэн.Үүний дагуу ажиллана.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хариулт өгсөн юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2018
10.05
2017
10.20
2017
10.19