2017.10.18

Н.Учрал: Шадар сайд бол хөгжлийн загварыг тодорхойлох бодлого хэрэгжүүлдэг хүн байх ёстой

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асудлыг хэлэлцэж байна. Чуулганы ирц 63.5 хувьтай байна.

Шадар сайдад Ө.Энхтүвшинг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал байр сууриа илэрхийллээ.

Н.УЧРАЛ: СУДЛАНА БИШ ШИЙДНЭ ГЭДЭГ ХАРИУЛТ ХҮСЧ БАЙНА

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд харъяалагдаж байгаа агентлагуудтай холбоотой асуудлыг ярья.

Хүнсний аюулгүй байдлын талаар ноцтой олон асуудал байна. Мэргэжлийн хяналтын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгосон мөртлөө Хилийн хяналттай холбоотой хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгоогүйгээс үүдээд ард иргэд асар их хохирч байна.

Мөн эрсдлээс сэргийлэх нэрийн доор хилийн хяналтын хуудас гэж гаргаж ирсэн байна. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг цаасаар их дарамталдаг.

Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед зорчигчийн гар тээшийг шалгахгүй гэдэг журам гаргаснаас болоод одоо хүртэл асуудал үүссээр байна. Хуурамч нүдний дусаагуур орж ирснээс болж хордсон хүн манай тойрогт байна. Гоо сайхны бүтээгдэхүүнийг эрсдэлгүй гэсэн ангилалд оруулснаас болоод хуурамч бүтээгдэхүүнээс үүдэлтэй харшил их гарч байна.

Энэ зах замбараагүй олон дүрэм журмуудыг та туршлагатай хүний хувьд цуцалж өгөөч. Судлана биш шийднэ гэх хариултыг хүсч байна. Энэ асуудлуудыг шийдээд хилийн хяналт, экспорт, импорттой холбоотой хяналтын бодлогоо сайжруулаарай. Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ маш бага байдгаас дотоодын үйлдвэрлэгч нар ямар ч өрсөлдөх чадваргүй байдалд хүрсэн. Үүнд анхаарч ажиллаасай гэж хүсч байна.

Мөн эдийн засгийн чөлөөт бүсүүд гэж төсвийн мөнгийг үрэн таран хийсэн газар байна.

Юу хийж байгаа нь мэдэгдэхгүй. Цагаан нуур, Сэлэнгийн чөлөөт бүсүүд ямар хэрэгтэй юм бэ? Бүгдийг нь нийлүүлээд, нэг чөлөөт бүсийн захиргаа байгуулах шаардлагатай байна.

Шадар сайд бол хөгжлийн загварыг тодорхойлдог бодлого хэрэгжүүлдэг байх ёстой. Энэ Засгийн газарт дандаа аж ахуйн чиглэлийн хүн томилогдлоо. Бодлого ярьдаг хүн байхгүй. Шадар сайд нь бодлого хэрэгжүүлдэг байхын тулд Стандартчилал хэмжилзүйн газрыг амь оруулаарай. Энэ газрын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгож, ШӨХТГ-тай хамтарч ажиллуулаh шаардлагатай.

Ө.ЭНХТҮВШИН: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ХУУЛИЙ ДАГУУ АЖИЛЛАДАГ БАЙХ ЁСТОЙ

Хуулиар хариуцуулсан 8 асуудал, 4 агентлаг байна. Мэргэжлийн хяналттай холбоотой санал мягтай зүйлийг ярилаа. Мэргэжлийн хяналтыг санаачилж байгуулсан хүний нэг байгаа юм. Өөрчлөх зүйл байвал өөрчилнө. Хяналтын байгууллага хуулийн дагуу ажилладаг. Хүнд суртал гаргадаггүй, ажил нь шуурхай зарчмаар ажиллах ёстой. Энэ дагуу ажил явж байгаа эсэхтэй танилцаж, ажилдаа орно.

Эдийн засгийн чөлөөт бүстэй холбоотой санал байна. Чөлөөт бүсийн ажил удаан байгаа. Танилцана. Ажлаа хийдэг, ажил мэддэг хүмүүс байх ёстой. Чөлөөт бүс хэрэгтэй бол хэрэгтэй