
2025.06.21
Хөгжлийн бодлого шинжлэх ухаанд суурилна
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал яамны удирдах ажилтнуудтай хуралдлаа.
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх
- Богино болон дунд хугацааны ажлуудын явц
- Экспортын орлого төрөлжүүлэх бодлого
- 14 мега төслийн эрэмбэлэлт, хэрэгжилтийн дараалал зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Энэ үеэр “Эдийн засаг, хөгжлийн яам улс орны хөгжлийн бодлогыг шинжлэх ухаанд суурилсан, их өгөгдөлд үндэслэсэн, хиймэл оюун ухааны шийдэл, хандлагаар тодорхойлох ёстой. Манай яамны гол зорилго бол бизнес эрхлэгчдэд саад биш, бодлогын дэмжлэг үзүүлдэг түнш байж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд манлайлал үзүүлэх юм" гэдгийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал онцоллоо.
– Яамны томилолт, уулзалт, форум зэрэг ажлыг танаж, бодлогын үр дүнд төвлөрч ажиллахыг үүрэг болголоо.
– Эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалт татах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор их өгөгдөлд суурилсан, хиймэл оюун ухаанд түшиглэсэн бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг эхлүүлэхээр боллоо.