УИХ-ын гишүүн Н.Учрал
2017.10.18

Н.Учрал: Оюутны 70 мянгаас дордуулсан шийдвэр гаргаснаа бид эргэж харах ёстой

Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдад томилуулах асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Эдийн засагч хүн дэвшсэн тул илүү бодлогын түвшинд удирдаасай гэж хүсч байгаа. Өнөөдөр манайд баялагын менежмент байхаа больсон хэрэв та томилогдвол өнөөдөр манай монголд Баялагын сан, хуваарилалтын талаар батлан хэрэгжүүлэх шаардлагатай байна тийм учир үүнийг урьтал болгож хөгжлийн шинэ загварруу оруулж ажиллаасай гэж хүсч байна

Бид олон зүйл амласан үүнээс Боловсролын зээлийн санд 90 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 9 тэрбумыг нь л зарцуулсан байна. Үлдсэнийг нь хассан байна. Оюутны 70 мянган төгрөгийн татан буулгаад долоон банкинд хувааж өгсөн. Ингээд улсын мөнгийг аваад мөнгө угаасан. Бид үүнийг эргэж харах ёстой. Боловсролын зээлийн сан хэрэгтэй хүндээ хүрээгүй, үлдсэн нь Сангийн яам дээр байна. Оюутны 70 мянгаас дордуулсан шийдвэр гаргаснаа бид эргэж харах ёстой. Зээлийн сангийн хэлбэрт орсон нь улсын мөнгийг аваад мөнгө угаах хэлбэрээр ажиллаж дордуулж байна.

Хоёрдугаарт, концессийн хуулийг эргэн харахгүй бол 72 сургууль, цэцэрлэгийн гэрээг нэг компанид өгсөн байна. Гурван засаг дамжаад 72 сургуулийн гэрээ авсан хэр нь ганц тоосго өрөөгүй байна. Яагаад нэг компани давуу эрх аваад гурван засаг дамжаад нэг тоосго өрөөгүйг шийдэх хэрэгтэй байна. Концессийн асуудлыг чаддаг мэддэг хүнд нь хуваарилж өгөх асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар: Нэг хүнд ногдох өрийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байна. Ирээдүйн өв сангаасаа хүүхдийн мөнгөө олгож байна. Бид эхлээд ирээдүйн өв сангийн тухай хуулиа эргэж харах хэрэгтэй. 

Боловсролын зээлийн сангийн гүйцэтгэл муу байна. Монгол Улсын айл өрхүүд хүүхдээ сургахын тулд зээл авч байна. Энэ ачааллыг бууруулахын тулд энэ сан бий болсон. Харамсалтай нь дэндүү хариуцлагүй менежменттэй байна. Үүнийг засаж залруулна.

Концессийн хуулийг бол өөрчлөхгүй. Харин нэг компани 72 сургууль, цэцэрлэг барих явдлыг болиулна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг сургууль, цэцэрлэгийг барихад зарцуулна. 

Мөн Н.Учрал гишүүн Сангийн сайд болон Ерөнхий сайдад хандан санал хэллээ.