Д.Тэрбишдагва: Энэ Засгий газар “Ардын засгийн газар” гэдэг үгээрээ яваарай
Өнөөдөр УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асудлыг хэлэлцэж байна. Чуулганы ирц 63.5 хувьтай байна.
Шадар сайдад Ө.Энхтүвшинг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва байр сууриа илэрхийллээ.
Д.ТЭРБИШДАГВА: ТОМИЛОХООСОО ӨМНӨ ШАЛГААГААД, ТОМИЛСНЫХОО ДАРАА ДЭМЖИХ ЁСТОЙ
Засгийн газарт бүрэлдэхүүнд нэр дэвшиж буй хүмүүсийг ингэж шалгааж байгаад УИХ-ын гишүүддээ талархаж байна. Засгийн газрыг байгуулахад шүдийг нь үзэж, сүүлийг нь сөхөж үзэх ёстой. Засгийн газрын гишүүдээ нэг бүрчлэн ярьчихаад, томилогдсоных нь дараа харин дэмжих хэрэгтэй. Ярьж чадахгүй орой, үдэш болсон хойно цаг шахаж баталчихаад, болсных нь дараа шүүмжлээд эхэлдгээ больмоор байна. Өнөөдөр эхний хүн дээр олон асуулт тавьж, санал хэлж байгаа шигээ эрч хүчээ бууруулахгүйхэн шиг ажиллаарай.
Сайдад нэр дэвшиж байгаа хүмүүсийн үгийг ард түмэн, салбарууд нь сонсож байгаа. Тиймээс та бүхэн сайн үгээ сайн цэнэж, өнөөдөр ард түмнээсээ, салбараасаа эхний дүнгээ авах ёстой.
У.Хүрэлсүх эхлээд “Ардын засгийн газар” гэж ярьж байсан. Тэр үгээрээ яваарай гэж ерөөж байна.
Нэг шүүмжлэлтэй тал нь өнөөдөр 16 сайдаас тал хувь нь л сууж байна. Ард түмнээс сонгогдсон гишүүдийн асууж байгаа асуулт, гаргаж байгаа санал болгоныг улаан харандаагаар бичих ёстой. Тиймээс ЗГ гишүүд эхнээсээ бяр гаргахгүй шүү.
Ө.Энхтүвшин сайдын хувьд төрд ажилласан хүн алдаж, оносон олон л зүйлийг хийдэг. Монгол төрд, МАН-д хийсэн гавъяаг нь үнэлэх хэрэгтэй.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2018
10.05
2017
10.20
2017
10.19