Ч.УНДРАМЫГ БСШУС-ЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААР ТОМИЛОХЫГ ДЭМЖЛЭЭ
Ч.УНДРАМ УИХ-ЫН ГИШҮҮН
2024.07.09

Ч.УНДРАМЫГ БСШУС-ЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААР ТОМИЛОХЫГ ДЭМЖЛЭЭ

Өнөөдөр байнгын хороод хуралдаж хороодын дарга нарын асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигч дээр санал хураалт явуулж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хурлаар даргад УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг гишүүдийн 71.4 хувь нь дэмжлээ.

Тэрээр боловсролын салбарт юуг нэн түрүүнд хийх шаардлагатай байгаа талаараа “ЭЕШ-ын агуулга болон үзэж буй хичээлүүдийн уялдаа холбоог сайжруулахад анхаарна. Мөн ЭЕШ-ыг олон дахин өгдөг болгох шаардлагатай. Тэгэлгүй нэг удаагийн шалгалтын дүнгээр хүүхдийн хувь заяаг шийдчихэж болохгүй. Америкт гэхэд ЭЕШ-тай дүйх шалгалтыг хэдэн ч удаа өгч болдог. Магадгүй хүүхэд хангалтгүй дүн авсан бол дахин өгч оноогоо дээшлүүлэх боломжтой болдог. Би энэ талаар өмнө нь хэд хэдэн удаа Боловсролын үнэлгээний төвд хандсан. Тэгсний үр дүнд ЭЕШ-ыг жилд 2 удаа өгдөг болгосон. Гэхдээ энэ нь хангалтгүй. Хүүхэд энэ шалгалтыг хэдэн ч удаа өгч болдог байх ёстой." гэлээ.

Байнгын хорооны даргаар томилох эсэхийг Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэх юм.