ПРОФЕССОР ШАРАД СОНИД ХҮНДЭТ ДОКТОР ЦОЛ ОЛГОВ
2024.05.27

ПРОФЕССОР ШАРАД СОНИД ХҮНДЭТ ДОКТОР ЦОЛ ОЛГОВ

Энэтхэгийн Жавахарлал Нэрүгийн их сургуулийн профессор, Монгол судлаач профессор Шарад Кумар Сонид түүний Монгол судлалын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, Монгол-Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гаргасан хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Монгол Улсын Их Сургуулийн Улс Төр Судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн ХҮНДЭТ ДОКТОР цол 2024 оны 05-р сарын 24-ний өдөр олгов.

Профессор Шарад Кумар Сони нь Монголын гадаад бодлого, Монгол судлалын чиглэлээр 60 гаруй магистр, докторын диссертац удирдаж, олон арван ном, өндөр түвшний эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн нэртэй эрдэм судлаач билээ. Тэрээр 2015 онд Монгол Улсын Засгийн газрын “Найрамдал” медалиар шагнуулж байсан байна.

ХҮНДЭТ ДОКТОР ЦОЛ ОЛГОх ёслолын ажиллагаанд БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд ноён Atul Malhari Gotsurve оролцов.

spsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpa

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn