Ч.Ундрам: 21-р зуунд хүүхдүүдийг модон байшинд гал түлж хичээллүүлэх нь байж боломгүй
2025.05.22

Ч.Ундрам: 21-р зуунд хүүхдүүдийг модон байшинд гал түлж хичээллүүлэх нь байж боломгүй

УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны өчигдрийн /2025.05.21/хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

Тус ажлын хэсэг Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдлыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг хүлээсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хороон дарга Ч.Ундрам:

21-р зуунд Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын сургууль 54 зуух өрөө өрөөндөө тавиад галлаад хичээл орж байна.

Төсөвт сургуулийн хөрөнгө суусан ч цэвдэгтэй, хол бүс нутагт очиж барилга барих компани олддоггүй. Иймд 48-р өргөрөгөөс хойших цэвдэгтэй бүсэд барилга байгууламж барих төсвийг газар зүйн нөхцөлд нь нийцсэн байдлаар тооцдог болох шаардлагатай.

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” гэж зарлачихаад хүүхдүүдийг модон байшинд гал түлж хичээллүүлэх нь байж боломгүй.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн