Боловсролын салбарын нийтлэг үйлчилгээний албан хаагчидтай уулзлаа
Боловсролын үйлчилгээг хүртээмжтэй, эрүүл, аюулгүй орчинд хүргэхэд салбарын нийтлэг үйлчилгээний албан хаагчид гол үүргийг гүйцэтгэдэг.
Засгийн газрын 2024 оны “Хувьсах зардлын хэмжээ, итгэлцүүр, журам батлах тухай” 39 дүгээр тогтоолд ТҮ1-3 албан тушаалын зэрэглэлийн ажиллагсдын цалин бусад холбогдох зардлыг хувьсах зардалд тусгасан. Дээрх тогтоолд дараах өөрчлөлтүүдийг орсон.
Үүнд:
- Багш, ажилтны цалингийн сангийн нэмэгдлийг тусгасан. /26-41%/
- ТҮ1-3 ангилалд хамаарах ажилчдын цалинг тооцсон. /НХЗ-18,5%/
- Зардлыг анги судлагдахуун тус бүрээр тооцсон. /1-12 дугаар анги/
- Нэмэлтээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн өртгийг тусгасан. /Эдүтэн, Пийрсон/
- Хүүхэд хамгааллын зардлыг тусгасан.
- Бараа, үйлчилгээний бусад зардал болон цахим хэрэглээний зардлыг нэмэгдүүлсэн. /3-4 дахин/
Захиргаа, аж ахуйн ажилтны орон тооны жишиг нормативаар тооцсон үндсэн цалин, түүнд ногдох ажил олгогчоос төлөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл ерөнхий боловсролын сургуульд нийт хувьсах зардлын 13,3 хувь, цэцэрлэгт 26,9 хувь, Захиргаа, аж ахуйн ажилтны орон тооны жишиг нормативаар тооцсон нэмэгэдэл, нэмэгдэл хөлс, түүнд ногдох ажил олгогчоос төлөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл ерөнхий боловсролын сургуульд нийт хувьсах зардлын 5,2 хувь, цэцэрлэгт 10,4 хувийг тус тус эзэлж байна.
Мөн Анги танхимын ариутгал, цэвэрлэгээний зардал нийт хувьсах зардлын 0.3 хувийг эзэлж байна. Засгийн газрын 2024 оны 128 дугаар тогтоолын дагуу төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалин 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 20.0 хувь нэмэгдсэн.
Засгийн газрын 2024 оны 82 дугаар тогтоолын дагуу сум, тосгонд ажиллаж байгаа үйлчилгээний албан хаагчид 40, аймгийн төвд ажиллаж байгаа албан хаагчид 20 хувийн орон нутагт ажилласны нэмэгдлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс авч эхэлсэн
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан