Эрдэм шинжилгээний өгүүллийн эздэд шагнал гардууллаа
2024.05.17

Эрдэм шинжилгээний өгүүллийн эздэд шагнал гардууллаа

Олон улсын Springer Nature хэвлэлийн газрын Dimension мэдээллийн санд бүртгэгдсэн, эрдэм шинжилгээний өгүүллийн нөлөөллөөр дараах эрдэм шинжилгээний өгүүллүүд хамгийн өндөр үзүүлэлттэй гарч, эздэд шагналыг гардуулан гардууллаа.

Байгалийн ухааны салбараас:

  • Монгол Улсын их сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн дэд профессор, доктор Х.Оюундолгор нарын “Virtual reconstruction of the ancient city of Karakorum” - Эртний нийслэл Хархорум хотыг виртуал орчинд сэргээн байгуулах нь
  • Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант О.Мөнхзул нарын “Grazing Effects on Mongolian Steppe Vegetation—A Systematic Review of Local Literature” - Монгол орны хээрийн ургамалжилд мал бэлчээрлэлтийн үзүүлэх нөлөө-Монгол хэл дээрх бүтээлүүдийн тойм
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн ахлах багш, доктор Г.Ганбат нарын “Implementation of RSA cryptographic algorithm using SN P systems based on HP/LP neurons” - Өндөр болон нам дамжуулалттай нейрон бүхий Спайк нейрон Пи системд RSA криптограцын алгоритмыг хэрэгжүүлэх нь

Инженерийн ухаан, технологийн салбараас:

  • Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал, доктор Б.Нямбаяр нарын “Combining Tracking and Remote Sensing to Identify Critical Year-Round Site, Habitat Use and Migratory Connectivity of a Threatened Waterbird Species” - Ховор зүйл усны шувууны тархац, амьдрах орчны ашиглалт, нүүдлийн замын холбоос нутгийг дохио дамжуулагч болон зайны тандан судалгааны аргыг хослуулан тодорхойлох нь
  • Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор А.Ариунаа нарын “Thermal behavior of Mongolian low-rank coals during pyrolysis” - Монгол орны доод ангиллын нүүрсний халууны задралын шинж чанар

Анагаахын ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны салбараас:

  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш, анагаах ухааны доктор Б.Гантуяа нарын “Advantage of 16S rRNA amplicon sequencing in Helicobacter pylori diagnosis” – Хеликобактер пилорийн оношилгоонд 16s рибосомын РНХ ампликон дарааллын аргыг ашиглахын давуу тал

Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбараас:

  • Улсын мал эмнэлгийн ариун төв лабораторийн Гоц халдварт өвчний оношилгоо, тандалтын лабораторийн эрхлэгч, докторант А.Улаанхүү нарын “African swine fever virus genotype II in Mongolia, 2019” – Монгол Улсад гахайн африк мялзангийн генотип II хэвшлийн вирус илрүүлсэн дүн
  • Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант М.Одончимэг нарын “Molecular identification and risk factor analysis of the first Lumpy skin disease outbreak in cattle in Mongolia” – Монголд анх удаа оношлогдсон үхрийн арьс товруутах өвчний үүсгэгчийн молекулын биологийн судалгаа болон эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлсон нь

Нийгмийн шинжлэх ухааны салбараас:

  • Монгол Улсын их сургуулийн Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор, доктор, профессор Ч.Энхбаяр нарын “Thirty years of herd behavior in financial markets: A bibliometric analysis” Дэлхийн санхүүгийн зах зээл дээрх сүргийн зан төлөв өнгөрсөн 30 жилд: "Библиометрийн судалгаа"
  • Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн дэд профессор, доктор Б.Түвшинтөгс нарын “Does mining improve rural livelihood?: Evidence from Mongolia” Уул уурхай орон нутгийн амьжиргааг сайжруулдаг уу: Монголын жишээн дээр" өгүүлэл тус тус шилдгээр шалгарав.