ДЭВИД КАМЕРОНЫ 10 САЯ ФУНТИЙГ АНГЛИ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛД ЗАРЦУУЛНА
2024.05.15

ДЭВИД КАМЕРОНЫ 10 САЯ ФУНТИЙГ АНГЛИ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛД ЗАРЦУУЛНА

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас /ИБУИНХУ/ манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн 4 дүгээр сарын 25-нд тус улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад албан ёсны айлчлал хийх үеэр монгол залуусын англи хэлний боловсролд зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн билээ.

Өнөөдрийн уулзалтаар дээрх дэмжлэгийг хэрхэн зарцуулах талаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Фиона Блайттай ярилцсан.

ИБУИНХУ-аас үзүүлэх дэмжлэгийг:

  • 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 3-7 дугаар ангид суралцаж буй нийт сурагчдыг PEARSON англи хэлний хөтөлбөрт хамруулах,
  • Бага ангийн англи хэлний багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх,
  • Орон нутгийн боловсролын газар, Боловсролын судалгааны хүрээлэн, Багшийн хөгжлийг дэмжих төв зэрэг холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийг сургах чиглэлд шат дараатайгаар зарцуулахаар тохирлоо.