2020.04.07

Ц.Цогзолмаа: Чуулган дээр хэлэлцэх асуудлыг эрэмбэлэх хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.04.09)  хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

Хэлэлцэж байгаа асуудлыг дэмжиж байгаа. Зөвхөн Монгол улс биш Дэлхий даяараа том сорилтод орж байна. Хэлэлцэх асуудлыг эрэмбэлэх асуудлыг онцгой нөхцөлд ажиллах дэгд оруулах хэрэгтэй.

Юуны түрүүнд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах тал дээр онцгойлон анхаарах шаардлага байна. Онцгой нөхцөл байдал бид нараас эдийн засгийн онцгой стратегийг шаардаж байна. Ямар бүтцүүд ажлаад шуурхай шийдвэрийг цаг алдалгүй гаргах вэ гэдгийг зохицуулах хэрэгтэй.

Цахим туршилтыг бид хийж байна. Тиймээс санхүү хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал, гаргаж байгаа шийдвэрүүдийн нууцлалыг хэрхэн хангах вэ? Тодорхой хөрөнгө санхүүгийн шийдлийг гаргаж УИХ дээр техникийн шийдлүүдийг маш тодорхой байдлаар зохицуулахгүй бол цаг алдах хуралдаанаа явуулж чадахгүй байх нөхцөл байдал үүсэхвий гэсэн болгоомжлол байна.