2019.01.11

Л.Болд: Бусад асуудлаа хэлэлцэж байхад ТББХ хуралдах бололцоо байгаа гэж бодож байна

Өнөөдөр /2019.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулган 02 цаг 15 минутанд эхэлж, Монгол Улын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тулхай хуулийн төлсийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн. 

Харин УИХ-ын гишүүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж цаг хугацаатай учир ТББХ үргэлжлүүлэн хуралдаж өдрийн дотор батлах санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Л.Болд: Аюулгүй байдлын зөвлөмж дээр 3 дарга гарын үсэг зурсан. Энэ зөвлөмж дээр энэ хуулийг 2019 оны 01 сарын 10-ны өдөр хэлэлцэж, батлах гэж байна. Бусад асуудлаа хэлэлцэж байхад ТББХ хуралдах бололцоо байгаа гэж бодож байна. Монгол Улсын иргэд хахир хүйтэнд маш тодорхой шаардлага тавьж байна. Бидний санаачилсан зүйл биш. Иргэд жагсах эрхээ 10 гаруй жил алдсан байсныг сэргээж авч өгөхөд УИХ-ын 5 гишүүн хариуцлага хүлээж, 100 гаруй ТББ-уудад жагсах бололцоог нь олгосон. Өнгөрсөн 12 сарын 27-нд учирлаж, тайвнаар жагссан. Өнөөдөр байдал хүндэрсэн. Гадна талд өдөөн хатгагч нар их байсан. Төрийн ордонд уулзах төлөвлөгөөгөөр явж байхад биднийг доромжилж, гүтгэж, юм шидэх зүйл их байсан. Мөргөлдөөн болох нөхцөл байдал руу биднийг ямар ч төлөвлөгөөгүй оруулсан. УИХ-ын дарга огцрохгүй гэдгийг нь эргэж очиж хэлэх хэцүү байсан.