2018.06.14

Ж.Ганбаатар: Хуулийнхаа хэрэгжилтэнд анхаардаг байх ёстой

Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар байр сууриа илэрхийллээ.

Ж.Ганбаатар: Намайг хууль өргөн барихад хуулиудын тухай хуулийг ягштал барихыг шаардлсан. Хоёр хэлэлцүүлэг хийж, тандан судалгаа хийсэн. Сүүлийн үед орж байгаа хуулиудыг харахаар Хуулиудыг тухай хуулийг барьж байна гэж харахгүй байна.

Ямар хуулийг ягштал, ямар хуулийг өнгөц биелүүлдгийг ойлгохгүй байна. Хууль бол хууль л байх ёстой. 

Сайтан дээр ядаж 30 хоног тавьсан байх ёстой. Ард иргэдийн саналыг бас судалгаанд хамруулсан байх ёстой. Учир дутагдалтай зүйл байна. 

Бидэнд бол хууль хангалттай байна. Хэрэгжилтийн асуудлыг хүн болгон ярьж байна.

Цаашдаа УИХ хуулийнхаа хэрэгжилтийн тал дээр дорвитой зүйл хийх хэрэгтэй байна.

Хууль тайлбарладаг дунд шатны албан тушаалтан байхгүй байна. Журам юм уу, сайдын тогтоолыг л ярьдаг.  Дунд шатны албан тушаалтны хаалгыг олон цагаар сахиж байсан хүний хувьд хэлэхэд журам, тогтоол хоёр л өөдөөс ярьдаг.  Хууль ярьдаггүй.