2018.06.14

Ж.Мөнхбат: Энэ бол нийгмийн хүлээлтэнд хариулт өгсөн хууль

Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүү Ж.Мөнхбат байр сууриа илэрхийллээ.

Ж.Мөнхбат: УИХ-ын хурлыг хариуцлагажуулна, дэгээр зохицуулалт хийнэ гэж олон улсын жишигт нийцсэн энэ хуулийг дэмжиж байгаа. Нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, ёс зүйг сайжруулъя гэж их ярьж байна. Энэ бол нийгмийн хүлээлтэнд хариулт өгсөн хууль. УИХ-ын гишүүд өөрсдөө бодох хэрэгтэй. Төрийн ажилтан эсвэл компаний ажилтан өглөө 9 цагт ажилдаа ирэхгүй хоцорвол цалингаараа арга хэмжээ авахуулдаг. Гэтэл УИХ-ын гишүүд буюу төрийн эрх байгууллагад хууль баталж байгаа хүмүүс өөрсдөө үлгэр жишээ үзүүлэх ёстой. Хурууны хээгээр ирц өгөх асуудал бол зөв. 

Ардчилсан намын бүлгийн гишүүд өөр зүйл яриад байх юм. Энэ хууль батлагдсан өдрөөс хэрэгжээд явна Үүнээс өмнө чуулгандаа суудаггүй, тасалсан хүнд бол үйлчлэхгүй. Энэ хуулийг санаачлах үндэслэл нь УИХ-ын гишүүдээс л шалтгаалсан шүү дээ. АН-ын бүлэггүй болгох гэж санаачилж батлана гэсэн үг