С.Бямбацогт гишүүн төслөө татав
- УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар өргөн мэдүүлсэн байсан бөгөөд хоёр тусдаа төсөл байв. Хэлэлцүүлгийн шатанд төслийг нэгтгээд байсан ч өнөөдөр татлаа.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх болоход төсөл санаачлагчид хуулиа татах шийдвэрийг гаргав.
Энэхүү төсөлд УИХ-ын гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо хурууны хээгээр бүртгүүлж байх тухай заасан байсан юм. Мөн бусдын өмнөөс кноп дарахыг хориглосон байв. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд төслийг улам боловсронгуй болгох шаардлагатай гэх санал шүүмжлэл өрнөсөн тул төсөл санаачлагчид дахин төслийг боловсруулж шинээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болж, төслөө татсан юм.
Дээрх төслийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар өргөн мэдүүлсэн байсан бөгөөд хоёр тусдаа төсөл байв. Хэлэлцүүлгийн шатанд төслийг нэгтгээд байсан ч өнөөдөр татлаа.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей "Төслийг татан авсан нь ухарч байгаа хэрэг биш, илүү боловсронгуй болгож, өргөн агуулгатай болгож оруулж ирэх гэж байна" хэмээн ойлгох хэрэгтэй гэсэн юм.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2024
08.23
Хуулийн мэдээ
2020
11.09
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2014
01.15
2013
01.15