
341 айлын газрыг яаралтай чөлөөлнө
Нийслэлийн Барилга, хот байгуулалтын хороо, гэр хорооллын хөгжлийг дэмжих хорооны хамтарсан хуралдаанаар гэр хорооллыг дахин төлөвлөх долоон байршлыг тогтоож, НИТХ-аар батлуулан зураг төсөл гаргах талаар хэлэлцлээ. Одоогоор долоон байршилд зураг төслийн ажлыг хийж гүй-цэтгэх компаниудыг шалгаруулаад байгаа юм.
Харин «Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл»-ийнхний мэдээлснээр, гэр хорооллыг дахин төлөвлөх долоон байршлын газрыг чөлөөлөх ажлыг Сүхбаатар дүүргийн 9, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэх, орон сууцны 7 дугаар хорооллыг барих ажлын хүрээнд 341 айлын талбараас эхний ээлжинд яаралтай чөлөөлөх газруудыг тогтоож, чөлөөлөх үүрэг өгөв.