Дахин төлөвлөлтийн хэрэгжүүлэгч барилгын компаниуд иргэдийг хулхидаад алга болдог гэв
2025.05.20

Дахин төлөвлөлтийн хэрэгжүүлэгч барилгын компаниуд иргэдийг хулхидаад алга болдог гэв

Өчигдөр /2025.05.19/ "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-өөс Чингэлтэй дүүргийн 9-р хорооны Цагаан байрны иргэдийн хүсэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц, дахин төлөвлөлтийн асуудлаар уулзалт зохион байгууллаа.

Энэ үеэр иргэдийн зүгээс амьдрах нөхцөл байдлаа сайжруулахыг бүх хүн хүсч байгаа ч барилгын компаниуд хулхидаад алга болж байна. Төрийн байгууллагын бодлого ч сонгуулиас сонгуулийн хооронд өөрчлөгдөж байна. Энэ бүхнээс болж иргэд дахин төлөвлөлтийн ажилд хойрго хандаж, нэгдэж чадахгүй байгааг хэлж байв.

Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө "Та бүхний нөхцөл байдлыг судалж үзсэн. Оршин суугчдын төлөөлөл мөн манай компани дээр зорьж ирж уулзаж, асуудлыг хэлэлцсэн. Тиймээс иргэдийн хүсэлт шаардлагын дагуу өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна. Та бүхэн амьдрах орчноо сайжруулахын төлөө эв санаагаа нэгтгэж чадвал бид дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлж, менежмент хийхэд бэлэн байна" гэлээ.