Энэ жил таван байршилд газар өмчлүүлнэ
Сүхбаатар, Сонгинохайрхан, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт таван байршилд 512 нэгж талбарын 34.2 га газар өмчлүүлэхээр төлөвлөсөн байна.
2013.01.03

Энэ жил таван байршилд газар өмчлүүлнэ

Өнгөрсөн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд таван бүлэг нийт 366 ажил хийхээр төлөвлөснөөс 197 нь бүрэн, 117 нь хагас биелэгдэж, 52 ажил нь огт хэрэгжилгүй 2013 онтой  золголоо.  Нийслэлийн газрын албанаас Монгол Улсын газрын тухай хуулийн дагуу нийслэлийн энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг Хот байгуулалтын болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон хотын захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан боловсруулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд НИТХ-аар батлуулсан юм.

Нийслэлийн газрын алба нь энэ онд газрын харилцааны чиглэлээр Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 386 ажлыг найман бүлэгт хамруулан төлөвлөгөөндөө тусгажээ. Үүнд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн хүрээнд гэр хороололд газар эзэмшиж байгаа иргэдэд өмчлүүлэх, өмчилсөн газрын эрх шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 24 байршлын 1021 нэгж талбарт 68.75 га газрыг өмчлүүлэхээр болсон байгаа юм. Мөн Сүхбаатар, Сонгинохайрхан, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт таван байршилд 512 нэгж талбарын 34.2 га газар өмчлүүлэхээр төлөвлөсөн байна. Ингээд ямар байршилд газар эзэмшүүлэхийг хүснэгтээр танилцуулья.

Нөхөн олговор олгох газрын байршил, хэмжээ, зардал