
2024.04.19
“Төв цэнгэлдэх хүрээлэн”-г нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаар авах арга хэмжээний талаар хэлэлцэв.
Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч байсан Т.Нямдаваа нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нас барсан. Түүний хууль ёсны өв залгамжлагчид 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өвөөсөө татгалзах хүсэлт ирүүлсэн байна. Иймд нөхцөл байдлыг харгалзан үзэж Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг орон нутгийн өмчид 100 хувь шилжүүлж, газрыг тусгай хэрэгцээнд аван, олон нийтийн оролцоотой компани болгон өөрчлөхөөр НЗДТГ-аас танилцууллаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn