Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Улсын Их Хурлын чуулган: 2013.01.17 ны өдөр
2013.01.17

Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Газар албадан чөлөөлөх тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өнөөдрийн /2013.01.17/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танилцууллаа.

Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох талаархи зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгосон гэж танилцуулгад дурдсан. Жишээлбэл, сум, дүүргийн Засаг дарга зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх, уг эрхийг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргадаг байх бусад тохиолдолд нийслэлийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгодог байх зохицуулалтыг нарийвчилжээ.

Одоогийн мөрдөгдөж буй Газрын тухай хуульд гэр бүлийн хамтын хэрэгцээний болон төсөвт байгууллагад зайлшгүй эзэмшүүлэхээс бусад зориулалтаар олгох газрыг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэхээр хуульчилсан боловч ямар тохиолдолд дуудлага худалдаа, эсвэл төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газар эзэмшүүлэхийг нарийвчлан зааж өгөөгүйгээс хуулийн хэрэгжилт тааруу байгаа аж. 

гэр бүлийн хамтын хэрэгцээний, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллага, концессын гэрээгээр эзэмшүүлэх газрыг эрх бүхий Засаг дарга шууд олгодог, аж ахуйн үйл ажиллагааны зориулалтын газрыг дуудлага худалдаа, уралдаант шалгаруулалтаар олгодог байхаар хуулийн төсөлд тусгасан байна.

Газрын биржээр ямар үйл ажиллагаа явуулах нь тодорхой бус байгаа учраас хуулийн энэхүү заалт өнөөг хүртэл хэрэгжихгүй байгаа учир төрийн өмчийн газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, Монгол Улсын иргэд хэрэв хүссэн тохиолдолд газар өмчлөх эрхээ дуудлага худалдаагаар худалдах, төрийн өмчийн газрын хувьцааг арилжих зэрэг үйл ажиллагааг газрын биржээр дамжуулан явуулж байх, газрын биржийн үйл ажиллагааны дүрэм, ажиллах журмыг Засгийн газар баталдаг байх зохицуулалтыг шинээр тусгажээ. Газрын бирж нь төр, хувийн хэвшлийн оролцоотой байх аж.

Монгол улсын Иргэний хууль дахь суурь зарчмыг үндэс болгон Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн газрын үндсэн бүрдэл хэсэг байхаар хуулийн төсөлд тусгажээ. Нөгөө талаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авсан этгээд нь тухайн үл хөдлөх хөрөнгийн доорхи газрыг эзэмших, эсхүл ашиглах эрхтэй байхаар заалт оруулсан байна.

Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өвөлжөө, хаваржааны бэлчээрийн газрыг эзэмших эрхийг зохион байгуулалтад орсон малчдын холбоо, нөхөрлөлд нэг удаа үнэгүй олгох, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар бэлчээрийн газрыг тодорхой болзол, гэрээний дагуу иргэн, хуулийн этгээдэд нэг удаа үнэгүй эзэмшүүлж болохоор, түүнчлэн өвөлжөө, хаваржааны бэлчээрийн газрыг эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан журмаар зохицуулахаар тусгажээ.

Харин газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд газрын суурь үнэ, газрын төлбөрийн хувь хэмжээг зах зээлийн бодит үнэ, газар ашиглалтын зориулалт, газрын үр өгөөж, байршил, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тогтоохоор өөрчилжээ.

Тухайлбал, Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог болон хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний бүсчлэлд харгалзах газрын жишиг үнийг газар ашиглалтын зориулалт тус бүрээр Засгийн газар тогтоох бөгөөд зах зээлийн үнийг гол үзүүлэлт болгохоор хуулийн төсөлд заасан байна.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар газрын төлбөрийг тэгшитгэн хувь хэмжээг дээд, доод хязгаартай тогтоосон байдаг. Харин хуулийн төсөлд хот тосгон бусад суурины газрын төлбөрөөс бусад төлбөрийн хувийг дээд, доод хязгаар байхгүйгээр зах зээлийн жишиг үнийн тодорхой нэг хувь байхаар тусгажээ.

Тухайлбал,

- “малчин өрх”, “мал бүхий иргэд” гэж ялгахгүйгээр нийт бэлчээр ашиглагчдаас төлбөр авахаар тусгасан бөгөөд бэлчээрийн газрын төлбөрийг бэлчээрийн газрын жишиг үнийн 0.1 хувиар хонин толгойд шилжүүлсэн малын тоо толгой тутмаас тооцож авахаар,   

- Хадланийн газрын төлбөрийг тухайн газрын жишиг үнийн  1 хувиар тооцож авахаар,

- Одоогийн мөрдөж байгаа хуулиар үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний талбайн газрын төлбөрийг бүгд адилхан тариалангийн газрын төлбөрийн хувь хэмжээгээр тооцож байсан. Хуулийн төсөлд тариалангийн газрын төлбөрийн хувийг тогтоохдоо үр тарианы талбайн газрын төлбөрийг жишиг үнийн  0.5 хувиар, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний талбайн газрын төлбөрийг жишиг үнийн  1 хувиар тус тус тооцож авахаар тусгасан байна.

Монгол Улсын иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа 0,07 га хүртэлх газрын төлбөрийг 90 хувиар, мөн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ясли, хүүхдийн зуслан, асрамжийн газрын газрын төлбөрийг 100 хувь чөлөөлсөн нь зах зээлийн эрэлт хэрэгцээ, шударга тэгш байдалд нийцэхгүй байна гэж төсөл санаачлагид үзжээ.

иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ясли, хүүхдийн зуслан, асрамжийн газрыг газрын төлбөрөөс чөлөөлөхгүй байхаар тусгажээ.

Газар албадан чөлөөлөхтэй холбогдон төр, иргэн болон бусад этгээдийн хооронд үүсэх харилцааг нарийвчлан зохицуулаагүйгээс газар албадан чөлөөлтөд өртөгчдийн эдлэх эрх, авах нөхөн олговор болон тэдэнд үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээ, тусламж дэмжлэг тодорхойгүй, гомдол маргааны шийдвэрлэх механизм байхгүй зэргээс шалтгаалан газар чөлөөлөх харилцааны “гол хохирогч мөн буруутан” нь иргэд болох нь түгээмэл байна. Иймд иргэдэд зохих хэмжээний шударга ёсны нөхөн төлбөрийг олгох, мөн төрийн байгууллага болон иргэдийн эрх, үүргийг тодорхой болгох замаар харилцааг нэгдсэн байдлаар журамлахаар Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төсөлд тусгажээ.  

Хуулийн төсөлд газрыг албадан чөлөөлөхөөс өмнө газар чөлөөлөлтөд өртөгчтэй харилцан тохиролцож гэрээ хэлцэл байгуулах замаар газрыг чөлөөлөх шийдэлд хүрэхийг урьтал болгох зарчмыг баримталсан гэж Барилга хот байгуулалтын сайд хэлсэн.

Л.Энх-Амгалан:

О.Баасанхүү:

Р.Бурмаа:

С.Ганбаатар:

С.Баярцогт:

Ц.Баярсайхан:

Н.Энхболд:

Ж.Эрдэнэбат:

Г.Баярсайхан:

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсанаар өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө. Маргаашийн үдээс өмнөх хуралдаанаар гишүүд хуулийн төслийн талаар саналаа хэлж, хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулна.