Хууль зөрчин олгогдсон газрыг нийслэл буцаан авлаа
Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл энэ сарын 15-нд Газрын тухай хууль зөрчин олгогдсон 105-н иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын эрхийг хүчингүй болгох захирамж гаргасан.
Газрын тухай хуулийн заалтуудыг зөрчин дүүргийн Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ, сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр газар эзэмших эрх олгосон нийт 30 иргэн, аж ахуйн нэгжийн 90.0 га газрыг хүчингүй болгов.
Мөн нийтийн эдэлбэр газрын гудамж, зам талбайд газар эзэмших эрх олгосон нийт 25 иргэн, аж ахуйн нэгжийн 2.3 га газрын эзэмших эрхийг цуцаллаа.
Төрийн байгууллагын газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэн газар эзэмших эрх олгосон нийт 12 иргэн, аж ахуйн нэгжийн 60.8 га газрын эрхийг тус тус хүчингүй болгожээ. Ингээд оны өмнө газар эзэмших эрхээ цуцлуулсан 40 гаруй аж ахуйн нэгж, өнгөрөгч баасан гаригт эрхээ цуцлуулсан 105 аж ахуйн нэгж, иргэний газар нийслэлийн мэдэлд ирсэн байна.
Тухайлбал, Д.Идиш, н.Сансартуяа, Ц.Отгонбаатар, Ц.Амарсанаа, “Цаст Констракшн” ХХК, Н.Одбаяр, Ц.Амарсанаа, “Алтайнбуянт” ХХК, Х.Бадраххүү, Г.Пүрэврагчаа, Ш.Сувдаа, Ц.Гантөмөр, “Эко ази” ХХК, “Ялгуусан” ХХК, “Эм Эн Си Си” ХХК, У.Амарсайхан, Д.Энхбат, Ш.Батсайхан, Ц.Бямбажав, С.Баярсайхан, С.Гантөмөр, С.Сэргэлэн, А.зоригт, “Цахилгаан Холдинг” ХХК, Ч.Төгсбилэг, С.Эрдэнэмөнх, Б.Жаргалсайхан, Ц.Галцогт, О.Баянмөнх, Д.Оюунчимэг, “Цэнхэр хангал”ХХК, Ц.Энхболд, Ц.Баятбаяр, Ц.Мөнхтуяа, Э.Ганболд, Э.Пүрэвжаргал, Ч.Дэлгэрмаа, “Азийн ирээдүй” ХХК, Ц.Батбаатар, М.Ананд, “Блу Скай холдинг” ХХК, Э.Одончимэг зэрэг иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг нь цуцаллаа.