2025.05.01

50 мянган өрх цахилгаан болон хийн түлшинд шилжинэ.

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2025.05.01/ хийн болон цахилгаан халаагуур танилцуулах өдөрлөгт оролцож, энэ талын мэдээллийг хүргэлээ.

Тэрбээр "Хотын агаарын бохирдлын 60 орчим хувь нь гэр хорооллын яндангаас үүдэлтэй гэсэн судалгаа бий. Тиймээс урин цагт утаа, агаарын бохирдлын асуудлыг умартаж болохгүй. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдийг тогтоож, гэр хорооллын 170 гаруй мянган өрхийг ногоон болон шар бүсэд хамруулсан. Ногоон бүсэд 103.090 өрх амьдарч байна.

Бид энэ жил халаалтын улирлаас өмнө 50 орчим мянган өрхийг цахилгаан болон хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр “Монгол гэр болон байшингийн дулаалга” төслийн хүрээнд гэр, байшинг хэд хэдэн янзаар дулаалж, халаагуурыг хийн болон цахилгаан байдлаар шийдэж байна" гэв.