Улсын Их Хурлын гишүүн: Ц.Даваасүрэн, Ж.Батсуурь, Л.Энх Амгалан, Ц.Оюунгэрэл нар МҮОНТ-ын /2013.01.26 нд/ "Парламентын хэлэлцүүлэг" нэвтрүүлэгт оролцов
2013.01.30
Парламентын хэлэлцүүлэг – Газар өмчлөлийн талаар
МҮОНТ-ын /2013.01.26/ Парламентын хэлэлцүүлэг нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Батсуурь, Л.Энх-Амгалан, Ц.Оюунгэрэл нар болон бусад албаны хүмүүс оролцсон. Парламентын түвшинд газартай холбоотой хууль эрх зүйн асуудлыг боловсруулж УИХ-д хэлэлцэж эхлээд байна. Энэ хүрээнд зарим хуулийг өөрчлөх асуудал хөндөгдөж байна. Тухайлбал Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт хийнэ. Энэ удаагийн нэвтрүүлгээр газар өмчлөлтэй холбоотой хууль эрх зүйн орчиныг боловсронгуй болгох талаар хэлэлцэх юм.