
2017.10.02
НИТХ-ын даргыг сонгох хурал дахин хойшлогдлоо
НИТХ XI хуралдаан өнөөдөр 12:10 минутанд эхэлж, хуралдааныг ИТХ-ын төлөөлөгч Н.Батсайхан удирдлаа.
Хурлын эхэнд НИТХ дахь МАН-ын бүлгээс дахин долоо хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж ирэх Даваа гараг буюу аравдугаар сарын 9-ний 10:00 цаг хүртэл хуралдаан хойшлогдлоо. НИТХ-ын даргын асуудлаар МАН нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй гэх шалтгаанаар завсарлага авах хүсэлт гаргажээ.
НИТХ-ын даргад Д.Баярсайхан, С.Амарсайхан нарын нэр дэвшсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох байсан юм.