БНСУ-ын хөрөнгө оруулагч Юн Сандуктай хамтран ажиллах санал солилцлоо
2025.05.13

БНСУ-ын хөрөнгө оруулагч Юн Сандуктай хамтран ажиллах санал солилцлоо

Өчигдөр /2025.05.12/ “Сумён-Орчин” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбат, БНСУ-ын Хөрөнгө оруулагч Юн Сандук нарыг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө хүлээн авч хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулан, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Тус компанийн тухайд Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг даган бий болох “Аэро сити Зуунмод”-ын тохижилтын төслийг хэрэгжүүлэхээр “Санамж бичиг” байгуулаад буй. Мөн Төв аймаг, Сэргэлэн сумыг холбосон замын бүтээн байгуулалт гээд хөрөнгө оруулалтын ажлуудаа эхлүүлээд байгаа гэв.

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас хөрөнгө оруулагч нартай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа онцлоод, дахин төлөвлөлтийн төслүүдээ танилцууллаа.