Иргэд дахин төлөвлөлтийн гурван хувилбараас сонголт хийнэ
Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Сонгино хайрхан дүүргийн 31-р хорооны иргэдтэй уулзлаа.
Дахин төлөвлөлт хийх хувилбаруудаа иргэд өөрсдөө сонгох ёстой. Иргэдэд дахин төлөвлөлтийн мэдээлэл дутуу байгаа учир биечлэн уулзаж, мөн дахин төлөвлөлтийн гурван янзын хувилбарыг танилцууллаа.
Эхний буюу “А” хувилбар нь газар шинэчлэн зохион байгуулах буюу газар чөлөөлөх шаардлагагүй бага зэрэг зай гаргаж, газар тэгшлээд зам тавих бохир инженерийн шугамд холбогдох юм.
Гэр хорооллын иргэдтэй уулзлаа
Харин “В” хувилбар нь газар дахин төлөвлөх буюу газраа бүрэн чөлөөлөөд хөрөнгө оруулагчтай тохирон орон сууц барих.
“С” хувилбар нь газраа үнэ тохиролцон худалдах юм. Эдгээр гурван хувилбараас иргэд сонголтоо хийх боломжтой.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл:
Тохилог орон сууц хороолол болгож өөрчлөх нь бидний тавьж байгаа хамгийн чухал зорилт үүнийг хийхгүйгээр Улаанбаатар хотыг хөгжүүлж чадахгүй. Энэ чиглэлийн олон багц арга хэмжээ авч байгаагаас нэг жишээ нь ил задгай талбай, яармагын дэнж, шинэ суурьшлын бүсэд байгаа чөлөөтэй талбайд барилгын зөвшөөрөл өгөхгүй байгаа.
Иргэдийн зүгээс дахин төлөвлөлтийн мэдээлэлд сэтгэл өөдрөг байгаагаа илэрхийлж байлаа.