2023.06.22

Б.Баттөмөр: Хуулийн төсөлтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцээс санал авах нь зүйтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Монголын эрчим хүчний нөхцөл байдал хүнд байгаа. Монголын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1570 мвт. Энэ жил маш өндөр үзүүлэлт гаргасан. Тэгэхээр Монгол Улсыг хөгжүүлэх 2024 оны төлөвлөгөөнд бид ярьж байгаад эрчим хүчинд томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөсөн. Үүнийг хийх нь ч зүйтэй.

Тарифын хуульд дөрвөн жил хүртэлх хугацаагаар эсвэл татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно. Б.Чойжилсүрэн сайд аа ! үүн дээр чинь бид шийдвэр гаргалаа гэхэд үндсэн хуулийн цэцээс үндсэн хууль зөрчсөн гээд шийдвэр гаргачих магадлал өндөр байна. Үүнийг тооцсон уу?

Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.