2023.06.09

Б.Дэлгэрсайхан: Багануур-Дорноговь чиглэлд тавих хоёр хэлхээ дамжуулах шугамын ажил хэзээ эхлэх вэ?

УИХ-ын чуулганы /2023,06,09/-ний өдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Дорноговь аймаг нь аж үйлдвэрийн бүс нутаг болж байгаа. Гэтэл цахилгаан эрчим хүчний хэрэгцээ маш өндөр байна. Дорноговь аймагт нарны болон салхины цахилгаан станцууд хангалттай байгаа ч  үүнийг хэрхэн ашиглах вэ. Үүн дээр хуримтлуур хураагаар тавих боломж, бололцоо байна уу?

Хоёр хэлхээ дамжуулах шугамыг Багануураас Дорноговь чиглэлд татна гэсээр 4 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ ажил эхэлсэн үү?

Хувийн хэвшил цахилгаан станц барина гэвэл зөвшөөрөл өгөх үү. Үүн дээр ямар боломжит, бололцоо олгох вэ?

Тун удахгүй коксын үйлдвэр ашиглалтад орно. Тус үйлдвэр нь өөрөөсөө 15-20 мбт-ын цахилгаан үйлдвэрлэдэг юм байна. Үүнийг нь эрчим хүчний газрууд худалдаж авах уу. Үүн дээр хариулт өгнө үү.

 Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.