Н.Амарзаяа: Татварын зарчим бол шударга, тэгш, ил тод байх шүү дээ
УИХ-ын нэгдсэн чуулганаар ААН-ын орлогын албан татварын тухай шинэчлэсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Тус хууль нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн шинэчлэлийг дагаж оруулж ирж байгаа нэг хууль юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдээс татварын хувиарлалт шударга байх зарчим алдагдсан байна гэдэг байр суурийг илэрхийлж байсан юм.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
"Ногоон эдийн засгийг дэмжиж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг дэмжих бодлого энэ хуулийн төсөлд суусан уу? Манай ихэнх аймаг, сумдууд нутаг төрөөс татаас авч байгаа. Яг энэ хуулийн 19.12-т бодитой хэрэгжих боломжтой заалт байгаа юм. Алслагдсан бүс нутгийн бодлогоор аймаг, сумд 50 хувиар, 1000км -ээс хол орших аймаг, сумдад 90 хувиар хөнгөлнө гээд заачихсан байгаа. Гэтэл одоогийн өргөн барьсан төсөл дээрээс энэ заалт хасагдчихсан байна. Бид төвлөрлийг сааруулах бодлого дээр бүс нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих чухал. Энэ хуульд төвлөхлийг сааруулах ямар бодлого барьж байгаа вэ? Ер нь татварын зарчим бол шударга, ил тод байх шүү дээ.