УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
Хуулийн төслийг дэмжиж байгаа. Одоогийн нөхцөлд байдалд манайд нүүрснээр өөр дулааны эрчим хүчний эх үүсвэр бага. Гэхдээ хавтгайруулж 1,5 мегаваттын дулааны цахилгаан станц гээд бүгдэд нь адилхан юм шиг тавьбал учир дутагдалтай. Хятадын сүүлийн үеийн технологиор ямар ч идэмхий гаргахгүй зуух бий.
Гэтэл хоцрогдсон технологиор хийгээд эхэлбэл үүнийг дэмжих үү үгүй юу гэдгээ тодорхойлохгүй бол тухайн дулааны станц нь нүүрснээсээ шалтгаална. Нүүрсний ичлэг, тортог, үнслэг гээд энэ бүрт тохируулж оруулж ирэх зуухандаа технологийн стандартын нормоо тодорхойлох хэрэгтэй.