УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2014.10.30
Я.Содбаатар: Хэрэв 9 хувиар буурвал 30 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлт хүртэнэ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай
Товчхон
- Хэрэв 9 хувиар буурах юм бол тэр аж ахуй нэгж жилдээ 30 гаруй тэрбумын татварын хөнгөлөлт хүртэнэ гэсэн үг.
Улсын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг 10 хувиар төлж байгаа.
Хэрэв 9 хувиар буурах юм бол тэр аж ахуй нэгж жилдээ 30 гаруй тэрбумын татварын хөнгөлөлт хүртэнэ гэсэн үг.
Үүнд 41 мянган аж ахуй нэгж байгууллага хамрагдана. Ингэснээр аж ахуй нэгж дээр ирж буй дарамт буурахын зэрэгцээ татварын байгууллагын ачаалал эрс багасах боломжтой” гэж хэллээ.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТБХ-ны хуралдаан
2022
12.13