Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
2023.03.24

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

УИХ-ын /2023,03,24/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ХЗБХ-ны санал, дүгнэлтийг танилцуулав.

Хуулийн төслийн төрлийг анхдагч, хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн шинэчилсэн найруулгын тухай болон хууль хүчингүй болсонд тооцох тухай гэж шинэчлэн тогтоож, тодорхой салбарын хоорондоо уялдаатай хэд хэдэн хуулийн төслийг нэгэн зэрэг хамтад нь хэлэлцүүлэхээр бол багц хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлж болохоор орууллаа.

Өөрөөр хэлбэл багц хуулийн төсөл нь хуулийн төслийн төрөл биш бөгөөд дээр дурдсан хуулийн төслийн төрлөөр Хууль тогтоомжийн тухай хууль болон хуулийн тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалын дагуу холбогдох хуулиудыг санаачилж, тухайн харилцааг зохицуулж байгаа ерөнхий хуулийг дагаж хууль шинээр боловсруулах, шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хууль тус бүрийн агуулгыг нэгтгэн нэг үзэл баримтлал тодорхойлохоор тусгажээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn